Барилгын суурийн төрлүүд

Odoo • Image and Text

Суурийн төрлүүд:

1. Шугаман суурь

2. Баганан ба аяган суурь

3. Нил суурь  буюу (хавтан суурь)

4. Шонт суурь буюу (гадсан суурь)

1. Шугаман суурь 

Шугаман суурь нь ихэвчлэн ханаараа даац авч байдаг тоосгон болон угсармал барилгуудад ашиглагддаг. Төмөр бетоноор голчлон цутгаж хийнэ. Зарим тохиолдолд арматургүй хийж болно. Ханын зузаанаас хамаарч өргөн өндөр уртыг тогтооно. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг суурь юм.

Odoo • Text and Image
Odoo • Image and Text

2. Баганан суурь

Баганан суурийг тус тусдаа бие даасан бүтээцүүдэд хэрэглэдэг ба төмөр бетон ба метал каркасан системтэй барилгуудад ихэвчлэн хэрэглэгддэг.

 

3. Нил хавтан суурь

Нил хавтгай суурь нь барилгын доор үргэлжээрээ цутгагддаг ба манайд сүүлийн үед нилээд ашиглагдах болсон. Ихэвчлэн 7-оос дээш давхруудад хийгддэг боловч хөрсний төрлөөс хамааран бага давхарт ч хэрэглэгдэж болно.

4. Шонт суурь

Уг суурийг инженерүүд гүн зоолттой суурь гэж нэрлэдэг ба барилга байгууламжийн доор бүтэц султай, даац муутай хөрс байвал түүнийг нэвтэлж ачааг доод үеийн бат бэх өндөртэй хөрсөнд дамжуулах зориулалттай суурь юм. Энэ суурийг хөрс нь өвөлдөө овойж хөлддөг, зундаа суудаг шаварлаг намгархаг газар байшин барих гэж байгаа бол сонгох хэрэгтэй. Хөрсний овойлт суултаас болж барилгад маш их эвдрэл үүсдэг. Иймээс энэхүү шон суурийг хэрэглэх болсон.

Odoo • Text and Image