Амины орон сууцны зураг төслөө үнэ төлбөргүй аваарай

Гэр хороолол, зусланд газар хөдлөлтөнд тэсвэргүй, дулааны алдагдалтай, галын аюултай, мөөгөнцөртэй, эрүүл ахуйн шаардлага хангахгүйгээс иргэдийн амь нас эрүүл мэнд, эдийн засагт хүндрэл учруулдаг  барилга байшин олон байна.
Иргэд байшингаа хүссэнээрээ барьдаг ч, дулаалгаа буруу хийсэн, сууриа буруу цутгасан, цахилгаан, агааржуулалт, сантехникийн шийдлээ оновчгүй хийснээс болоод байшингаа чанаргүй барих, урт хугацаандаа засварын зардал өндөр гарах, өнгө үзэмж дорой болох гээд олон бэрхшээл тулгардаг.
Байшингийн зураг төслөө хийлгэх, төсөв гаргуулахад үнэтэй тусдаг, мөн хөрсний шинжилгээ хийлгэн инженер-геологийн албан ёсны дүгнэлт гаргуулаагүйгээс ойролцоо хөрсний нөхцөлөөр тооцсоноос болж тухайн сууц нь урт хугацаандаа сууринд суулт өгөх, хагарал үүсэх талтай байдаг. Түүнчлэн мэргэжлийн компаниуд өндөр хөлстэй байдгаас мэргэжлийн бус хувь хүмүүсээр барилгын норм дүрэм стандарт мөрдөлгүй, байшингаа бариулах нь цаашид ашиглалтын үед элдвийн хүндрэлтэй асуудал үүсгэх нөхцөл болдог.

Odoo • Image and Text

“Барилгачин групп”  Амины орон сууц барихаар төлөвлөж буй иргэддээ зориулан 40м2, 60м2, 80м2, 120м2 талбайтай давтан хэрэглэгдэх боломжтой Евро блокоор барих амины орон сууц болон Эрчим хүчний хэмнэлттэй хувийн сууцны иж бүрэн зураг төслийг үнэ төлбөргүй санал болгож байна.
40м2 амины орон сууцны иж бүрэн зураг татаж авах бол доорх линк болон зурган дээр дарна уу