Барилгын салбарын бүхий л худалдаа, үйлчилгээг нэг дор төвлөрүүллээ

Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудынхаа цаг хугацааг хэмнэх, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор Барилгын ханган нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоо Монголд анх удаа байгуулагдаж байна.

Энэхүү “Барилгачин” төслийн хүрээнд барилгын материал үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг нэг дор төвлөрүүлэн барилгын гүйцэтгэгч компаниуд, иргэдэд шууд хүргэх боломжтой болох юм.

Үр ашиггүй олон төрлийн сурталчилгаанд мөнгөө зарцуулалгүй, зөвхөн зорилтот хэрэглэгчдэд хандсан тусгай сувгаар бараа бүтээгдэхүүнээ худалдаж, барилгын салбартаа харилцагч, хамтрагчдынхаа хүрээг өргөжүүлэх худалдааны хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлж буй уг төсөлд хэд хэдэн дэд төслийг хэрэгжүүлж эхэлжээ.